Монголын хүүхдийн зүрх судлалын нийгэмлэг

Танилцуулга

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ЗҮРХ СУДЛАЛЫН НИЙГЭМЛЭГ


НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ ТББ

Үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл:

  • Хүүхдийн зүрхний эмгэгийн оношилгоо, эмчилгээг сайжруулах,
  • Сургалт семинар зохион байгуулах,
  • Зөвлөгөө өгөх,
  • Төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх

Монголын хүүхдийн зүрх судлалын нийгэмлэг нь 2012 онд үүсгэн байгуулагдсан.



Нийгэмлэгийн хүндэт тэргүүн:


Н.Баасанжав

Академич, Хөдөлмөрийн баатар, Ардын эмч


Нийгэмлэгийн тэргүүн:


Т.Болормаа
АУ-ны доктор, клиникийн профессор,
ЭХЭМҮТ-ийн ЗСХЭЭСТасгийн эрхлэгч



Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал:

Ч.Цогт-Очир
АУ-ны доктор, дэд профессор,
ЭХЭМҮТ-ийн ЗСХЭЭСТасгийн зөвлөх эмч


Хийж хэрэгжүүлсэн ажил:

  • Монголын хүүхдийн зүрх судлалын нийгэмлэг нь ЭХЭМҮТ-ийн Зүрх судас, холбогч эдийн тасагтай хамтран 2012-2014 онд хүүхдийн эмч нарт зориулсан конгрессыг амжилттай зохион байгуулсан.

  • 2012 он “Хүүхдийн зүрх судас, ревматологийн зонхилон тохиолдох эмгэгүүд” сэдэвт Монголын хүүхдийн зүрхний эмч нарын анхдугаар конгресс
  • 2013 он “Хүүхдийн зүрх судас, ревматологийн зонхилон тохиолдох эмгэгүүд-2” сэдэвт Монголын хүүхдийн зүрхний эмч нарын хоёрдугаар конгресс
  • 2014 он “Зүрхний төрөлхийн гажгийн орчин үеийн оношилгоо, эмчилгээ” сэдэвт Монголын хүүхдийн зүрхний эмч нарын гуравдугаар конгресс

Цаашид хийж хэрэгжүүлэх ажил:

  1. Монголын хүүхдийн зүрхний эмч нарын конгрессыг 2 жилд нэг удаа зохион байгуулах

  2. Хүүхдийн зүрх судас, ревматологийн эмгэгийн оношлогоо, эмчилгээг сайжруулах зорилгоор сургалтыг орон нутагт зохион байгуулах

  3. Хүүхдийн зүрх судас, ревматологийн эмч нарын сүлжээг үүсгэх

  4. Гадаадын ижил төстэй үйл ажиллагаатай байгууллагуудтай холбогдох, хамтарсан сургалт зохион байгуулах

  5. Гадаадын эмч нартай хамтарсан судалгаа хийх


0.00
 
Үнэлсэн: 0 удаа.

Спонсорууд